УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2024.10.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж буй юм.
УИХ-ын 126 гишүүнээс 65 гишүүн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан эхлэсэн. Ирц ийм бага байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэний дагуу гишүүдийн ирцийн мэдээллийг parliament.mn цахим хуудаст байршуулж эхэлсэн. Уг мэдээллээс харахад дараах гишүүд өнөөдрийн хуралдаанаас чөлөө авчээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Болормаа, Б.Пунсалмаа нар эмнэлгийн чөлөөтэй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Р.Сэддорж нарыг чөлөөтэй гэж тэмдэглэсэн байна.
Х.ТҮШИГ