УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2024.10.31) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж буй юм. 

УИХ-ын 126 гишүүнээс 65 гишүүн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан эхлэсэн. Ирц ийм бага байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэний дагуу гишүүдийн ирцийн мэдээллийг parliament.mn цахим хуудаст байршуулж эхэлсэн. Уг мэдээллээс харахад дараах гишүүд гадаадад томилолттой явна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Н.Наранбаатар, Э.Бат-Амгалан, П.Батчимэг, Ц.Туваан, Б.Тулга, Б.Уянга, А.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ө.Шижир, Б.Заяабал нарыг “томилолт /гадаад/” хэмээн тэмдэглэжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу