Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ, эрдэмтэн судлаачид Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн их дархан цаазат газарт Нарансэвтэйн боомтыг сэргээж, нээхийг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/, Улсын Их Хурал /УИХ/, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ -д шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. 

Тодруулбал Говийн Их дархан цаазат газар /ГИДЦГ/-т Нарансэвтэйн боомт нээгдэж түүнийг дагасан авто зам тавигдсанаар тус дархан цаазат газрын онгон төрх байдлыг хөндөж, зэрлэг, ховор амьтад устах, Алтайн өвөр говь цөлийн экосистемийн тогтвортой, цогц байдал алдагдах аюултай хэмээн Монгол орны олон зуун байгаль хамгаалагчид, ТББ-ууд, эрдэмтэн судлаач, хуульчид үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. 

Шууд дамжуулалт үзэх: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу