УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2024.10.31) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж буй юм.
УИХ-ын 126 гишүүнээс 65 гишүүн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан эхлэсэн. Ирц ийн бага байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэний дагуу гишүүдийн ирцийн мэдээллийг parliament.mn цахим хуудаст байршуулж эхэлсэн. Уг мэдээллээс харахад дараах гишүүд хуралдаанаа тасалжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Лүндэг, Н.Алтаншагай, Х.Баттулга, Б.Батцэцэг, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Л.Гантөмөр, Л.Энх-Амгалан, Д.Жаргалсайхан, Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд ирээгүй байна.
Х.ТҮШИГ