Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнгөрөгч наймдугаар сарын 13-нд давж заалдах шатны шүүхэл гомдол гаргасан. Түүний гомдлоор шүүх хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд товложээ.

Сануулахад, анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Ингэхдээ:

  • Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”,
  • 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”,
  • 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу