УИХ-ын чуулганы өнөөдрийн (2024.11.01) хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар:

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэх бол

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм.

Сануулахад, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. Энэ үеэр Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын “Соёлын эрхийн бичиг” арга хэмжээний зардал болох 18 тэрбум 325 сая төгрөгийг хасах саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гаргасан. Уг саналыг дэмжих эсэх санал хураалт авахын өмнө хуралдааныг өндөрлүүлсэн юм. Улмаар өнөөдрийн хуралдааны эхэнд уг асуудлаар санал хураана. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу