Өсвөр, залуучуудын даамны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн медальтнууд өчигдөр тодорлоо.

Тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө манай гурван тамирчин аваргалах болзлоо аль хэдийн хангаад байсан бол тэдэн дээр дахин нэг алтан медальтан нэмэгдлээ.

Тодруулбал, 9-10 насны хөвгүүдийн төрөлд “Алтан хүү” клубийн тамирчин, спортын дэд мастер Бүдхандын Алтанхүү 15 оноогоор тэргүүн байр эзэллээ.

Мөн З.Отгонсүрэн (14-16 нас, охид), Б.Алтан-Эрдэнэ (9 хүртэлх нас, хөвгүүд) нар мөнгө, Д.Ангараг (9-10 нас, хөвгүүд), Н.Түвшинбаяр (11-13 нас, хөвгүүд) нар хүрэл медаль хүртсэн байна. 

Өнөөдөр рапид буюу түргэвчилсэн тоглолтын медальтнууд тодорно.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу