Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 21:48 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Уг дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, “Sinotruck ZZ3257” загварын автомашин, “Howo ZZ3257N3847C1” загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргасан аж. Улмаар Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.