Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод боллоо.

Өнгөрсөн шөнө эрэгтэй дөрвөн жингийн финалын барилдаанууд болсноос Монголын шигшээ багийн тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах -61 кг жинд хүрэл медаль хүртлээ.

59кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болж дэлхийд яахын аргагүй данстай аварга гэдгээ харуулж чадлаа.

ОУХМ О.Сүлдхүү З.Болортунгалаг нар тус тус шагналт 5-р байрт орсноор манай тамирчид багийн дүнгээр эмэгтэй баг 4, эрэгтэй баг 6-р байрт эрэмблэгдлээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу