Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс (2024.11.01) эхэлнэ.

Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах юм.

Тодруулбал, Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхэд 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хоорондох хэрэглээ хамаарах юм.

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Пизда тэгээд шөнөжин тенн шалны халаалтаа ажиллуулж алдагдалд оруулж байгаа айлуудын төлбөрийг энгийн байранд амьдарж байгаа бид нар төлөх юмуу? Зүгээр хэрэглэсэн хэрэглээгүйгээ өдөр шөнө гэлтгүй өөрсдөө төл. Хүний өмнөөс амьдарж байгаа биш. Ажил хийгээд байр лизингдээд явах боломж хүн бүхэнд нээлттэй байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу