Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны “Чингис хаан” цомыг гардсан бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэлээ.
May be an image of 6 people, crowd and text
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Л.Энхсаруул нар шалгарлаа.
May be an image of 7 people, people performing martial arts and text
Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу