Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-аар хэлэлцжээ.

Хурлаар сард 22 удаа зорчи эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа учраас өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжсэн байна. 

Сануулахад, Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болгож нэмэх шийдвэрийг гаргасан билээ.

2 САНАЛ

  1. For once it is useful that my paternal grandparents were born thousands of miles away from each other Both, ultimately Rhine Valley, though It helps to have first cousins testing The largest red flag is actually IF a match has DNA in common with all cousins It helps to know segments and to plot them on DNAPainter If the cousins share the same pieces and a couple of matches share the same pieces, it suggests I am on the right trackThree cousins only have UK ethnicity on their other side I have to be cautious there I tend to think Occam’s razor has a place

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу