Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна.
Нийт эмч нарын хувьд цахим 13А маягтыг ашиглахдаа буюу цахимаар илгээх, түүнийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах дарааллыг баримтална.
1. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч өөрийн нэвтрэх эрхээр health.gov.mn нэвтэрнэ.
2. Өвчтөн шилжүүлэх хэсгийг сонгох
3. Бүртгэлийн мэдээлэл, илгээх хэсэг болон хийгдсэн оношилгоо, шинжилгээг бүрэн гүйцэт бөглөж илгээх товч дарна. Үүний дараагаар нийт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шууд мэдээлэл очно.
4. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нь өөрийн ашигладаг цахим системд ороод өвчтөн шилжүүлэх цэсэнд нэвтэрч иргэний регистрын дугаарыг оруулснаар хаанаас, ямар өвчний улмаас, ямар шалтгаанаар илгээсэн, хийгдсэн оношилгоо, шинжилгээний мэдээлэл, эмчийн дүгнэлт, зөвлөмж зэрэг мэдээлэлтэй танилцаж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.


СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу