НЗД-ын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн батлахаар болжээ.  Улаанбаатар хотод нийтэд үйлчлэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежмент, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг зохицуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

  • Улаанбаатар хотод нийтэд үйлчлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн зогсоолуудыг олон улсын стандартад нийцсэн зогсоолын менежментийг нэвтрүүлнэ.
  • Нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн зогсоолуудын эдийн засгийн тооцоолол гаргаж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зогсоолын менежмент боловсруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулах.
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төслийг шинэчлэн боловсруулан Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн захиргааны хэм хэмжээний актад санал авах ажлыг зохион байгуулж байна.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журам батлагдсан өдрөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор баталсан ”Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/66 дугаар тогтоолоор баталсан “Журамд өөрчлөлт оруулах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгох ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу