Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.04.13) Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр агаарын тээвэр болон төмөр зам, авто замын хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд, ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, “Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон хөрштэй. Гуравдагч оронтой харилцахад тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс агаарын харилцааны хэлэлцээр байгуулахад онцгой анхаарч, шууд нислэгүүдийг тоог нэмэгдүүлж байна. Манай хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах ажил хүлээгдэж байна. Миний бие 2023 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форумд оролцоно. Энэ үеэр гарын үсэг зурах боломжтой гэж төлөвлөж байгаа тул энэхүү саналыг уламжилж өгч дэмжиж ажиллахыг хүсье” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу