Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн  21:17 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан байна. Харамсалтай нь тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн аж.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу