Үндэсний аудитын байгууллагаас өнгөрөгч 2022 онд Соёлын яамны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Шалгалтаар 51 сая 998 мянган төгрөгийн өртөг бүхий дараах зөрчлүүд илэрсэн байна. 

  • Нэвтрүүлэг бэлтгэхэд 15 сая 573 мянган төгрөг зарцуулжээ

Соёл урлагийн салбарын бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг бэлтгэхэд 15,573,700 төгрөг зарцуулсан байна.

  • Хурал, хэлэлцүүлгүүдийн үеэр катерингийн үйлчилгээ авахад 6 сая 800 мянган төгрөг зарцуулсан байна

Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хуралдаан, Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэлэлцүүлэг болон бусад хурал, зөвлөгөөнд катерингийн үйлчилгээ авчээ. Ингэхдээ 6,800,000 төгрөг зарцуулсан.

  • Соёлын сайд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй хэрнээ амралтын цалингаа 1,5 дахин нугалж авчээ

Төрийн нарын бичгийн дарга 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн Б/105 дугаар тушаал гаргаж, Соёлын сайдад 3,922,500 төгрөгийн амралтын цалин олгожээ. Эл үед соёлын сайд амралтаа биеэр эдлээгүй бөгөөд цалин олгохдоо дээд байгууллагын шийдвэргүйгээр олгосон байна. 

  • Ашиглалтын хугацаа нь дууссан 22,2 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн үнэлгээг шинэчлэн тогтоогоогүй

Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа нь дуусаж, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч ашиглагдаж байгаа 22 сая 202 мянган төгрөгийн үнэ бүхий 76 ширхэг хөрөнгийн үнэлгээг шинэчлэн тогтоох саналыг ТӨБЗГ-т хүргүүлж, шийдвэрлүүлээгүй. 

Тус яамны авто тээврийн хэрэгсэл дансанд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 2 суудлын автомашиныг /Тоёота кроун, форд эскап/ албан хэрэгцээнд ашиглаж байна.

  • 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан 199,991 мкв газрыг журмын дагуу үнэлж, нягтлан бодох бүртгэлд тусгаагүй

Нийслэлийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А/202 дугаар захирамжаар олгосон Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Музей, түүх, соёлын дурсгалт газар” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй 199,991 мкв газрыг зохих 

Аудитын тайлан: 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу