Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах зорилготойгоор зөвлөмж гаргажээ. 

Уг зөвлөмжийг өнөөдрийн байдлаар 3,500 хувийн аж ахуйн нэгж, компани руу явуулснаас 3,200 орчимд нь хүрч, бэлтгэл зохион байгуулалтдаа орсон байна. Мөн төрийн байгууллагын 40 гаруй яам, агентлагуудад зөвлөмжөө хүргүүлсэн бөгөөд шат шатны байгууллагуудад нь хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж эхэлсэн аж.

Зөвлөмжид байгууллагууд гадна талбайдаа унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтерийн аюулгүй байдал хангасан зогсоолыг бий болгох, ажилчдынхаа дунд “Нэг чиглэлээс нэг автомашинаар” буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санаачилгуудыг тусгасан байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу