УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын чуулган намаа бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. 

Сануулахад, тэрбээр өнгөрсөн 2022 онд Ардын чуулган гэх нам байгуулж, бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч намын гишүүний тоо 801-д хүрээгүй гэх шалтгаанаар дээд шүүх бүртгэхээс татгалзаж байсан билээ. Үүний дараа 2023 оны гуравдугаар сарын 14-нд буюу сарын өмнө намаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд дахин хандсан ч мөн л бүртгэхээс татгалзсан юм. 

Улмаар өнөөдөр (2023.04.14) Ардын чуулган намаа бүртгүүлэх хүсэлтээ дахин өгчээ. Энэ нь түүний намаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж буй гурав дахь удаагийн оролдлого юм. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу