Боловсролын үнэлгээний төвөөс 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ. 

Шалгалт зургаадугаар сарын 15-наас түүх,  англи хэлний хичээлээр эхлэх юм байна. 

Тодруулбал, 

  • 06 сарын 16 – Түүх, Англи хэл
  • 06 сарын 16 – Хими, Газар зүй, Нийгэм судлал
  • 06 сарын 17 – Биологи, Математик
  • 06 сарын 18 – Физик, Орос хэл, Монгол хэл

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд,
 

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол 2023 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэн шалгуулагч сурч буй сугуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсын дараа БҮТ-өөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан, “Суудлын хуваарь”-аа www.eec.mnwww.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.

Суудлын хуваарь хэвлэн авах хугацааг тухайн үед нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон www.eec.mn болон Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудсаар зарлана.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу