Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөө аж, ахуйг дэмжих сангаас зээл авсан иргэн, ААН-ийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт shilen.gov.mn сайтад ил болгосон билээ. Ингэхдээ нийт 10,325 зээлдэгч байгаагаас 6,092 зээлдэгчийн мэдээллийг байршуулаад байсан юм. Тэгвэл өнөөдөр 52 тэрбумын 883 зээлдэгчийн мэдээллийг нэмж орууллаа.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.УчралӨнгөрсөн хугацаанд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил тод болгосон. Тус сангийн 10,325 зээлдэгчээс эхний ээлжинд 6,092 ААН, төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон иргэний 52,4 тэрбумын  зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг олон нийтэлд ил болгож байсан. Өнөөдрийн байдлаар мэдээлэл хариуцагчийн илгээснээр 883 ААН, ТБ, ТББ болон иргэний мэдээллийг нэмж оруулж байна. Ингээд нийт 6,883 мэдээлэгчийн мэдээлэл орсон. Үүний үр дүнд 52 тэрбумын зээл 800 гаруй компанийн мэдээлэл нэмэгдэхээр 82,1 тэрбумын зээлийн мэдээлэл болж өсөж байна. 

Үлдсэн зээлдэгч нарын мэдээллийг ил болгохыг мэдээлэгч нараас шаардан ажиллаж байна.

Монголбанкнаас авсан мэдээллээр Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгосноос хойш 95 иргэ,хуулийн этгээд 232,924 төгрөгийг эргэн төлсөн. Мэдээллийг ил болгож байгаагийн үр дүн гарч байна” гэлээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу