Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28.083, мөрдөн байцаалтын 2.612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүлсэн байна. Эдгээрээс хүнийг алах тав, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 89, өмчлөх эрхийн эсрэг 109, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо, хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа, хууль сахиулагчийг эсэргүүцэх гурав, хүүхдийн эсрэг хоёр, цахим мэдээлэлд хууль бусаар халдах хоёр, заналхийлэх нэг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах долоон хэрэг байна.  
Түүнчлэн амралтын өдрүүдэд дараах хэргүүдийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу