ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфүг өчигдөр Москвад хүлээн авч уулзав. В.Путин Ши Жиньпин дарга саяхан ОХУ-д айлчилж, бид их амжилтад хүрсэн. Миний бие Ши Жиньпин даргатай шинэ эриний Орос, Хятадын харилцааны хөгжилд төлөвлөлт хийж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, эдийн засаг, соёл, боловсролын салбарт гүнзгийрүүлэхэд санал нэгдсэн. Орос, Хятадын цэрэг армийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Цаашид хоёр арми цэргийн хамтарсан сургуулилт, хийж, мэргэжлийн харилцаа, солилцоог нэмэгдүүлж, хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэв.
Ли Шанфү Оросын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, армийн стратегийн харилцаа холбоог улам нягтруулж, олон талт хамтын ажиллагаагаа чангатгаж, дэлхий дахин болоод бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу