Хүнээ хөгжүүлэх, эдийн засгаа гэрэлтүүлэх нэг алхам бол жендерийн тэгш эрхийг бий болгох явдал хэмээн тодорхойлдог. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд түүчээлж буй улс төрийн хүчин. 

Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Манлайлагч 350” хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөр 6 бүлэгт хуваагдан 350 эмэгтэй хамрагдах юм. 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар эхний 5 ээлжийн сургалт явагдаж одоогийн байдлаар 300 эмэгтэй хамрагдаад байна. Тав дахь ээлжийн сургалтад Говьсүмбэр, Дундговь, Ховд аймаг, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн төлөөлөл 60 эмэгтэй хамрагдлаа. 

Сургалтад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг оролцож Олон улсын туршлага, Шийдвэр гаргах түвшинд жендерийн баланс барих, Тэгш оролцоог хангах нь ямар их ач холбогдолтой талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Сургалтын үеэр ажилгүйдэл ядуурал эрс буурсан, эрүүл мэнд боловсролын салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдсэн, хүнээ бодсон хөгжлийн бодлоготой улс орон байхын эхлэл нь төлөөллийн тэгш байдал гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тодотгож байлаа. 

“Манлайлагч 350” хөтөлбөр 04 дүгээр сарын 03-23-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу