Шилэн ажиллагааны хүрээнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 612 гишүүний нэрийг өнгөрөгч долоо хоногт зарласан билээ.

Тэгвэл өнөөдөр дээрх 71 байгууллагын 58-ынх нь ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болголоо.

Энэ дагуу shilen.gov.mn сайтаас шүүж үзэхэд дараах байгууллагуудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл ил байсан бөгөөд 175-970 мянган төгрөгийн хооронд цалинтай байна.

Харин Төрийн банк, Хөгжлийн банк, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэс Монгол ХХК гэх мэт 13 томоохон байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг байршуулаагүй нь анхаарал татаж байна. 

Төрийн өмчит 58 компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин:

Компанийн нэр Цалин  /төгрөгөөр/
1 Багануур АЗЗА 350,000
2 Сэлэнгэ АЗЗА 325,000
3 Хархорин АЗЗА 270,000
4 Өвөрхангай АЗЗА 270,000
5 Архангай АЗЗА 270,000
6 Булган АЗЗА 230,000
7 Орхон АЗЗА 230,000
8 Хөвсгөл АЗЗА 230,000
9 Эрдэнэсант АЗЗА 300,000
10 Ховд АЗЗА 175,000
11 Увс АЗЗА 175,000
12 Говь-Алтай АЗЗА 175,000
13 Завхан АЗЗА 175,000
14 Дархан АЗЗА 325,000
15 Дорноговь АЗЗА 350,000
16 Налайх АЗЗА 400,000
17 Баянчандмань АЗЗА 400,000
18 Төв АЗЗА 177,100
19 Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК 450,000
20 Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК 840,000
21 Монгол шуудан ХК 950,000
22 Монголын цахилгаан холбоо ХК 805,000
23 Хөдөө аж, ахуйн бирж 820,000
24 Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК 700,000
25 Дулааны цахилгаан станц-2 ХК 600,000
26 Дулааны цахилгаан станц-4 ХК 800,000
27 Эрдэнэтийн дулааны цахилгаан станц  ХК 750,000
28 Налайхын дулааны станц ХК 650,000
29 Багануурын дулааны станц ТӨХК 600,000
30 Даланзадгадын дулааны станц ХК 610,000
31 Дулаан шарын гол ТӨХК 500,000
32 Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 760,000
33 Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК 800,000
34 Дарханы дулааны сүлжээ ХК 630,000
35 Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК 750,000
36 Монголын төмөр зам ТӨХК 970,000
37 Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК 760,000
38 Цемент шохой ТӨХК 840,000
39 Хөвсгөл дулааны станц ХК 500,000
40 Баруун бүсийн эрчим хүчний систем ХК 700,000
41 Ховд дулааны станц ХК 650,000
42 Улаангомын дулааны хоёрдугаар станц ХК 672,000
43 Амгалан дулааны станц 600,000
44 МИАТ ТӨХК 840,000
45 Үндэсний давхар даатгал ХК 840,000
46 Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК 840,000
47 Талын зам ТӨХК 300,000
48 Харгуй ТӨХК 320,000
49 Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК 820,000
50 Диспетчерийн үндэсний төв ХХК 750,000
51 Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК 700,000
52 Алтай-Улиастайн эрчим хүчний систем ХК 500,000
53 Дарханы дулааны цахилгаан станц ХК 760,000
54 Дулааны цахилгаан станц-3 ХК 760,000
55 Төрийн орон сууцны корпораци ХХК 840,000
56 Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 790,000
57 Монголын хөрөнгийн бирж 820,000
58 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 820,000

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу