Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчийн 71 байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлийн 612 гишүүний нэрийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-нд нээлттэй болгосон билээ. Эдгээр 71 байгууллагын 58-ынх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 504 гишүүний цалинг shilen.gov.mn сайтад өчигдөр /2023.04.17/ байршууллаа.

Байршуулсан мэдээллээс шүүж үзэхэд, Төрийн өмчийн компаниудын ТУЗ-д Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын (ТӨБЗГ) дарга Б.Цэнгэлээс эхлээд тус газрын мэргэжилтнүүд олон байна. 

Тодруулбал, ТӨБЗГ-ын 42 албан тушаалтан 62 компанийн ТУЗ-д 118 гишүүний орон тоонд ажиллаж байна.

Цалинг нь тооцож үзэхэд, нэг хүн хамгийн ихдээ зургаан байгууллагад давхар ТУЗ-ийн гишүүн хийж, 2,3 сая төгрөгийн цалин авч буй аж. 

ТӨБЗГ-ын хэн гэдэг албан тушаалтан, ямар, ямар байгууллагын ТУЗ-д ажиллаж, хэдэн төгрөг авч буй талаарх жагсаалтыг хүргэж байна. 

Зарим компанийн ТУЗ-ийн гишүүний цалинг ил болгоогүй, нууц хэвээр байгаа учир тэдгээрийн мэдээллийг “тодорхойгүй” гэж тэмдэглэв. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу