TikTok” энэ онд хэрэгжиж эхлэх контентын дүрмийг мөрдөхгүй бол хоригт өртөнө гэж Европын Холбооны дотоод зах зээлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Есдүгээр сарын нэгнээс хэрэгжих дижитал үйлчилгээний журмын дагуу томоохон интернэт платформууд олон төрлийн контентын дүрмийг мөрдөх ёстой болж байгаа аж. Шинэ журмыг дагахгүй тохиолдолд жилийн орлогынхоо зургаан хувьтай тэнцэхүйц хэмжээний торгууль хүлээх эсвэл Европын орнуудад үйлчилгээ үзүүлэхийг хориглох юм байна.

Зарим ажилтнууд сэтгүүлчдийн хувийн мэдээллийг ашигласныг “TikTok” хүлээн зөвшөөрсөн бөгөөд хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй байгааг Европын улс төрчид хатуу шүүмжилж байгаа юм.