Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.

ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд “Эрүүгийн цагдаагийн албанд ирсэн хэд хэдэн гомдлын дагуу Андын илч ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

  • 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэн Б-с албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Андын илч ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд гуравдугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн, зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж, БНХАУ-н иргэн Эрдэнэтогтохыг ална” гэж заналхийлсэн гэх утга бүхий гомдол мэдээлэл шалгагдаж байна.
  • Иргэн Ц-с албан бичгээр гаргасан “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Андын илч ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчид, жолооч нар руу 2023 оны хоёрдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаран гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх утга бүхий гомдол мэдээллүүдийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 
  • Орон нутгийн Засаг захиргаа, түүнтэй байгуулсан гэрээ болон ногдол ашигтай холбоотой асуудлуудыг шалгаж байна. 
  • Андын илч ХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээг зориуд хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой асуудал шалгаж байна.
  • Андын илч ХХК-тай нүүрс тээврийн болон гаалын хяналтын талбайг ашиглан гэрээ байгуулсан ААН-үүдийн техник хэрэгсэл ашигласан гэх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шалгаж байна. 
  • Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт Андын илч ХХК-ний 49/51 хувийн хувьцаа эзэмшигчдийн маргааны талаар гомдол мэдээлэл шалгагдаад, гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 7-нд гаргасан.
  • Андын илч ХХК-ны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан хүн болон иргэд хоорондын эд хөрөнгийн маргаантай холбоотой,  компанийн эд хөрөнгийг завшсан гэх гомдлын дагуу Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. 

Одоогийн байдлаар дээрх гомдол мэдээлэлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг холбогдуулан мэдүүлэг авч, шалгасан зүйл байхгүй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу