Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит III хуралдаан өнөөдөр (2023.04.18) Нийслэлийн Хангарди ордонд болсон юм. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдсэн бөгөөд холбогдох албаныхан тодруулга мэдээллийг өгсөн юм.

  • “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг  танилцууллаа 
  • Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтер хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ
  • Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 737 автобус нийлүүлнэ
  • Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэлх замын ажлын явц байдлыг танилцууллаа
  • Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх тухай зэрэг асуудлуудыг Үндэсний хорооны гишүүд, судлаачид хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Төсөл , хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг

“Нийслэлд 73 км унадаг дугуйн зам байна. Гэвч эдгээр замууд нь бусад хэсэгтэй холбогдол багатай. Зорьж очих л боломжтойгоос биш, шууд бусад бүсийн замтай нийлдэггүй асуудал байгаа. Энэхүү замын холбооснуудыг 2023 онд хийж дуусна гэж төлөвлөсөн. Одоо байгаа дугуйн болон явган хүний зам нь авто зам дагасан зохион байгуулалттай. Зураг төсөл нь энэ жил дуусаад нэмэлт хөрөнгийн асуудлыг Засгийн газар шийдвэл нийт 55 км дугуйн болон явган хүний замыг хуучин замтай нь холбож хэрэглээнд оруулна. Удахгүй болох эдийн засгийн форум дээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Хатуу дэд бүтцийг бид бий болгоно. Үүн дээр иргэдийн хэрэглэх унадаг дугуй, скүүтэр зэргийг оруулж ирэх, нийлүүлэх зэрэг ажлын саналыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна” гэлээ. Мөн “Найман байршилд нийтийн тээврийн тусгай зориулалтын эгнээг байгуулах юм. Таван дүүргийг хамарсан 13.6 км-ээр өргөсгөх ажлыг хэлэлцэж байна. Эдгээр багц ажлууд нийтдээ 50 хувиар түгжрэлийг бууруулна гэсэн тооцоолол бий. Үүний 30 хувь нь дангаараа “Сэлбэ сэргэлт” төслийн хэрэгжилт эзэлнэ гэж үзэж байгаа” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу