УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Монголд ирж, АТГ-т мэдүүлэг өгчээ.

Энэ тухайгаа тэрбээрУИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.
Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даахэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийн дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Түүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед тэрбээр БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа тул, одоохондоо очиж чадахгүй гэх тайлбарыг хэлж байв. Үүний дараа түүнийг АТГ-т өөрийн биеэр ирж шалгуулахаа мэдэгдсэн талаар ХЗДХ-ын сайд .Нямбаатар мэдээлсэн билээ.

Сануулахад, Ж.Мөнхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу