ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж хэд хэдэн асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлэн, хэвлэлд яриа өгчээ.

Тэрбээр “Би одоохондоо байдлыг ажиглаж байна. 

Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн тухайд, Үнэнд гүйцэгдэнэ гэж бий. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нар шоронд л үхэх байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын дарга нартай ширүүн тэмцэл хийж байлаа. Хүнийг цусгүй хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй. Тэр үед дарангуйлал тогтчихсон байсан. Дарангуйллыг нураах гэж л би байдаг бүхнээ тавьж тэмцсэн юм. Монголын төр энэ хоёр хүний хохирлыг төлүүлэх ёстой.

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн тухайд, Би болон манай хүүхэд Д.Мөнх-Эрдэнийн талаар ямар ч гомдол гаргаагүй. Би Д.Мөнх-Эрдэнэд зөндөө доромжлуулсан. Тэр болгондоо тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Хүүхдүүдийг нь бодож гомдол гаргаагүй юм. Гомдол гаргах байсан бол дрон нисгэсэнд нь гаргаж болох л байсан. Тэр гурван жилийн ял авах хэрэг байсан шүү. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар, Би улс төр яримааргүй байна… Үндсэн хуулийн цэц бол үргэлж будилаан хутгаж байдаг газар. Улс төрийн захиалга биелүүлдэг, Үндсэн хуульд халддаг. Энэ байдал бүр Цэцийн гэм биш зан боллоо.  

Ер нь ганц алтан дүрэм бий. Хуулийн байгууллагын хийж байгаа ажилд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй. Энэ дүрэм л их алдагдаж байна. Миний илт ажиглаж байгаа зүйл бол энэ. Юу ч эхлээгүй, юу ч болоогүй байхад л гаргаад зарлачих юм. Сүүлдээ бүр бүх хүнийг хулгайч гэж дууддаг боллоо. 

Энэ улс сүүлдээ аюулын харанга дэлдээд, Украин шиг удирдлагагүй болох вий.

Нүүрсний хулгай гээд л Тавантолгойд очсон хүн бүхэн хэрэгтэн болчихоод байна. Тавантолгой гэдэг газар 2004 оноос хойш улс төрийн зорилгоор ашиглагдаад 20 жил болж байна. Үүнийг тойрсон улс төр, шунал, эрх мэдэлтнүүдийн далд зодоон улсын аминд хүрэх гэж байгаа. Би үүнийг байнга л ярьдаг байсан. Засгийн газрын хулгайтай тэмцэж байгаа ерөнхий хандлага нь зөв. Гэхдээ энэ жинхэнэ эзэн дээрээ бууж байгаа эсэх нь өөр асуудал” гэлээ. 

1 сэтгэгдэл

  1. Украин яахаараа удирдлагагүй байдаг юм , шаадаг төгцөг вэ , алчуурчид мөн дөө , олон хүний хийсэн ажлыг унагалаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу