Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг /сумын төвдөө/ “Идэр” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 13:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид очиж, “Идэр” голын уснаас тус иргэн О /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг 16 минут ажиллан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ       

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу