Туул голын голдиролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн зөрчилд гурван сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авчээ. Тодруулбал, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт дөрөвдүгээр сарын 14–ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний “Фэйсбүүк” хуудсанд “Голын голдирол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн байна.
 Уг мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч “Хан талст” ХХК-ийн Туул голын голдиролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх зөрчлийг газар дээр нь шалгаж  хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж 3.000.000  төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авчээ. Мөн үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу