Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр талцаж бутарсан Ардчилсан намынхан албан ёсоор нэгдэж байгаагаа мэдэгдэв. Ардчилсан намын тамга нь С.Эрдэнэд, гэрчилгээ нь Х.Баттулгад, Улсын дээд шүүх албан ёсоор Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэсэн ч учир зүйгээ олж чадахгүй тал талдаа хувийн эрх ашгийнхаа төлөө зогсоцгоож байсан юм. Тэгвэл өнөөдөр С.Эрдэнэ өөрт байгаа тамгаа Л.Гантөмөрт шилжүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээгээ өмнө нь Х.Баттулга шинэ намын даргадаа өгөөд байсан юм. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсан Ардчилсан намынхан С.Зориг агсны мэндэлсэн энэ л өдөр нэгдэн нийлж, эвийн хүчээ нэгтгэх ийм л зурагтай байж.

С.Зориг агсны мэндэлсэн өдөр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, намын экс “тамга”-тай дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс түүнийн хөшөөнд цэцэг өргөхөөр очих үедээ талцаж бутарсан Ардчилсан нам нэгдэж байгаагаа албан ёсоор зарлалаа. Намын эв нэгдлийнхээ өмнө тэгнээд хэвтчихсан С.Эрдэнэ Л.Гантөмөрийг намын дарга гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ардчилсан намын дарга экс дарга С.Эрдэнэтэй ямар тохироонд хүрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч эхлээд намаа нэгтгэж авах нь нэн тэргүүний ажил байсан юм.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Монгол оронд ардчиллын салхийг хагалсан үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдрийн ардчилал, шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч, АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүндээ бид хүндэтгэл үзүүлж байна. Мөн бид энэ өдөр АН-ын дотоодод үүсээд байсан зарим нэг үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж байна. АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготойгоор улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг шийдэх ажилд ханцуй шамлан орохоор нэгдэж байна. Монголд ардчилал, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэргийг манлайлах хүндтэй, хариуцлагатай үүргийг АН-ын дарга Л.Гантөмөрт хүлээлгэж байна. Ардчилал шударга ёсны тугийг өргөж явна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Харин Ардчилсан намын дарга Л.ГантөмөрӨнөөдөр С.Зориг агсан маань 61 нас хүрэх байлаа. С.Зориг агсны мөрөөдөж байсан нийгмийг гүйцэлдүүлж, бүтээх нь ардчиллын залуус, АН-ынхны, эрх чөлөөний тэмцэгч бүх хүний ариун үүрэг байдаг. Монгол Улсад өнөөдөр нэг намын хэт дарангуйлал давамгайлсан, ноёрхол тогтсон.  Энэ ноёрхол хүний үг хэлэх эрх чөлөөг боож, хувийн өмч рүү халдаж довтолсон нөхцөл байдалтай нүүр тулж байна.

С.Зориг агсны төрсөн өдрөөр бидний тавьж байгаа тангараг бол “Монголоо хөгжүүлье. Залуусын эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлье”. Бидэнд алдах цаг хугацаа алга, зүгээр өнгөрөөх хором алга. Хамтдаа ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж, Монгол орноо хөгжүүлэх зорилттойгоор АН-ын эв эеийг сахьсан, хамтарч, нэгдсэн үйл хэрэг өнөөдөр эхэлж байна. Бид баяртай байна.  Ардчиллын бүх хүчнүүд нэгдэж, Монгол орны төлөө ажиллана” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу