Энэ оны эхний улиралд Хятадын нүүрс олборлолт хурдацтай өсөж, олборлосон нүүрсний нөөц элбэг, нийлүүлэлт хангалттай байна гэж мэдээллээ. Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Жан Хун, 2023 оны эхний улиралд үндэсний хэмжээнд нүүрсний олборлолт 1 тэрбум 150 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өслөө. Нүүрсний том уурхай, ялангуяа төрийн өмчит нүүрсний компаниуд дулааны цахилгаан станцад нийлүүлэх нүүрсний хангамж, урт хугацааны гэрээ, үнийн бодлогоо чанд мөрдөж ажилласан гэжээ.
Иймд Хятадын импортын нүүрсний үнэ цаашид буурах хандлагатай байна. Гаалийн мэдээгээр, Хятад улс гуравдугаар сард 41.17 сая тонн нүүрс импортолсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 150.7 хувь, өмнөх хоёрдугаар сараас 41.1 хувиар өссөн байна. Хятад улс 2023 оны эхний улиралд 101.8 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 96.1 хувиар өсжээ.
Хэвлэлийн төлөөлөгч Жан Хун цааш хэлэхдээ, эхний улиралд үндэсний хэмжээнд улааны цахилгааны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар, гангийн үйлдвэрлэл 6.1 хувиар, цементийн үйлдвэрлэл 4.1 хувиар өссөн байна. Нүүрс хэрэглэдэг гол салбаруудын үйлдвэрлэл бүгд өсөлттэй гарсан гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу