УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.04.21) нэгдсэн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан юм.

Улмаар тогтоолын төслийн эцсийн найруулгыг гишүүдийн олонх буюу хуралд оролцсон 42 гишүүний 24 нь дэмжиж, 57,1 хувийн саналаар онцгой дэглэм тогтоох хугацааг зургаан сараар сунгалаа.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажлаа сайн хийж байгаа. Улам сайжруулах хэрэгтэй шүү.

Цаашид онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгоод, засаглалыг сайжруулах хэрэгтэй. Ингэсний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг томилох хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй аудитын компаниар аудит хийлгэж, УИХ-д танилцуулаарай. 

Мөн шууд гэрээ байгуулж болохгүй, бүх хуул тогтоомжийг мөрдөж ажиллах хэрэгтэй. Үгүй бол бүгдээрээ хэрэгт орно. Олон улсын нийтээр мөрдөх зарчмыг чанд мөрдөж ажиллах ёстой” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ Ж.Ганбатад хэллээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу