Авто ослын улмаас 9 настай хүүгээ алдаж, өөрөө хөдөлмөрийн бүрэн чадамжгүй болсон эмэгтэй гомдолтой байгаа тухайгаа илэрхийллээ. Осол гарах үед жолоо барьж явсан жолоочид хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа аж.  

Тэрбээр, “Жолооч тухайн үед гэр бүлийн маргаантай байсан, уур уцаартай, асар хурдтай явж байсан. Ослоос хойш надтай ганц ч удаа уулзаагүй.  Нэг удаа утсаар ярихдаа “Миний дээр том хүн байгаа, чи чадахгүй ээ” гэж хэлж байсан.  Базсан лааз шиг болсон машин дотроос би гар хөлгүй болоод амьд үлдсэн ч хүүгээ алдчихлаа. Яагаад одоог хүртэл жолоочид хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ?” хэмээн хэлж байлаа.Мөн тэрбээр үргэлжлүүлэн, “Ядарсан би хоёр таягаа тулаад 650 км холоос шүүх хуралд ирж байхад, Баярнэмэх гэдэг хүнийг яагаад шүүх хуралд оролцуулаагүй юм бэ?, одоо тэр хүн Баянхонгор аймагт тендерт оролцоод л явж байна лээ шүү дээ. Шудрага юм нэг ч алга. Миний ээжийг хүртэл загнаж, хөөж гаргаж байгаад анх цагдаа надаас мэдүүлэг авч байсан. Мэдүүлэг өгөх үед миний гаргасан алдаа нь би үнэхээр юм хэлж чадаагүй, бие сэтгэлзүй үнэхээр муу байсан нь үнэн. Гэхдээ тэр жолоочийн машинд би цоо эрүүл хүүгээ тэврээд суусан шүү дээ? Би хохирлоо барагдуулмаар байна. Согтуу жолооч орж ирсэн гэх дүгнэлт гарсан. Гэхдээ тэр жолооч чинь асар хурдтай явж байсан шүү дээ, хариуцлага тооцохгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Хөдөлмөрийн чадвараа би бүрэн алдчихаад хаашаа харах аа ч мэдэхгүй л явж байна” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу