Монгол Улсын мөсөн авиралтын хоёр тамирчин Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, Олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн БНСУ-д зохион байгуулж буй тэмцээнээс, спортын мастер Ч.Мандахбаяр Швейцарь улсад зохион байгуулсан мөсөн авиралтыгн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.

Чулуунбаатарын Мандахбаяр нь уулын спортын мөсөнд авиралтын тамирчин. Энэ спортоороо 2013 оноос хойш тасралтгүй хичээллэж олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож буй. Тэрбээр 2022 оны мөсөн авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 11 дүгээр байр, багаараа гуравдугаар байрт орсон. Харин энэ удаа өнгөрсөн алдаан дээрээ суралцаж гаргасан амжилтаа ахиулхаар 2023 оны ДАШТ-нд оролцжээ.
Харин Н.Хэрлэнгийн хувьд 2012 онд уулын спорттой анх холбогдсон түүхтэй. Тэрбээр “Сутайн бор” клубийн нээлтийн авиралтад аавыгаа дагаж Сутай хайрханд хамгийн анх мөрөө гаргаж уулын спортод дурласан тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрбээр мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээн болон Азийн тивийн аваргад амжилттай оролцож, Монгол улсын анхны алтан медалийг хүртсэн, Олон улсын хэмжээний мастер тамирчин юм.