Хөдөө явах замдаа шаварт суусан иргэд нэгнийгээ тусламж дуудуулахаар явуулжээ. Гэвч тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй алга болсон байна.

Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ 04.23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага дөрөвөдүгээр сарын 24-ний 03:01 цагт хүлээн авчээ.

Улмаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

1 сэтгэгдэл

  1. […] Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км/-т 04.23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгасан байдаг. […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу