Яруу найрагч Ц.Хулангийн гэм бурууг шүүх, хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:30 цагаас болох товтой байсан билээ.
Гэвч шүүх хуралд оролцох Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны шүүх хуралтай байгаа учраас Ц.Хуланд холбогдох хэргийг шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа аж.
Тэгэхээр Хөгжлийн банкны шүүх хурал дуусах хүртэл Ц.Хуланд холбогдох хэргийг шүүх хурал болохгүй бөгөөд дараагийн шүүх хурал хүртэл Ц.Хуланд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилнэ гэж эх сурвалж хэллээ.
Сануулахад, Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 98 дахь хоногтоо  хоригдож байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдээд буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу