Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км/-т 04.23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгасан байдаг.

Мөн өдрийн 19.00 цагийн орчим нэг хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03.01 цагт ОБГ хүлээн авсан байна.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10.33 цагт Орхон аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Булган аймгийн Бугат сумын “Бухын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу