Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Вьетнам улсыг зорьсон билээ.

Тус тэмцээн Вьетнамын Вин Фук мужид өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Тэмцээний эхний тоглолтыг өнөөдөр 14:00 цагаас манай улсын шигшээ баг БНХАУ-ын “Liaoning Donghua” багтай хийж, тоглолт дөнгөж сая дууслаа. 

Харамсалтай нь манай баг 3:0 харьцаагаар ялагдал хүлээж, тоглолт өндөрлөлөө.

Тодруулбал, 

  • 1-р үе – Монгол 15 : 25 Хятад
  • 2-р үеМонгол 13 : 25 Хятад
  • 3-р үеМонгол 9 : 25 Хятад гэсэн харьцаагаар тоглолт дуусав.

Тоглолтыг https://www.youtube.com/watch?v=du-CCl4_ugY хуудсаар шууд дамжуулсан юм.

อาจเป็นรูปภาพของ 1 คน และ ข้อความพูดว่า "E6 2023 ASIAN WOMEN'S CLUB VOLLEYBALL VTVcab CHAMPIONSHIP P IETNAM VTcab S KHUVSGUL ERCHIM VC MGL) MATCH RESULT -MATCH NO.1 - 0-3 15-25 13-25 9-25 PRELIMINARY ROUND POOL B LIAONING DONGHUA VOLLEYBALL CLUB CHN) SAVE :AVC ASIAN VOLLEYBALL CONFEDERATION :AVCVOLLEY ASIANVOLLEYBALL"

Энэ жилийн клубуудын Азийн аваргад, 

  • Тайланд – 3,
  • Иран – 4,
  • Казакстан – 2
  • Монгол – 1,
  • БНХАУ – 1,
  • Япон – 1,
  • Хонгконг – 1,
  • Тайвань – 1 баг, нийт 14 баг оролцож буй.

10 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу