Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ. Тэмцээн өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.
Маргааш манай баг монголын цагаар 17:30 цагаас Казакстаны “Altay VC” клубын багтай тоглох хуваарьтай байна.
Тоглолтыг https://www.youtube.com/watch?v=du-CCl4_ugY хуудсаар шууд дамжуулна.
Сануулахад, өнөөдөр манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан.
Энэ жилийн клубуудын Азийн аваргад,
- Тайланд – 3,
- Иран – 4,
- Казакстан – 2
- Монгол – 1,
- БНХАУ – 1,
- Япон – 1,
- Хонгконг – 1,
- Тайвань – 1 баг, нийт 14 баг оролцож буй.