ИЗНН 2018 онд намын хурлаа хийж Ц.Ганхуягийг ИЗНН-ын даргаар ажиллуулахаар болсон байдаг. Ингэхдээ намын даргаараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын экс  эхнэр Ц.Энхтуяаг дэд даргаараа томилсон. Түүнээс хойш тус нам нам гүмхэн байж ирэв. 

Тэгвэл Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуягаас Улсын дээд шүүхэд энэ сарын 18-ны өдөр хандсан байна. Тэрбээр өргөдөлдөө “Иргэний зориг ногоон намд 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс олгосон (Улсын бүртгэлийн дугаар 8082001004, регистрийн дугаар 8488932) улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн тул Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.4-д заасны дагуу тус намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно уу” гэжээ.

Ямартай ч сонгууль хаяанд ирсэнийг сануулж парламентад суудалгүй намууд хөдөлгөөнд орж эхэлжээ.

А.Номин-Эрдэнэ