Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ. Тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдөр (2023.04.26) манай баг монголын цагаар 17:30 цагаас Казакстаны “Altay VC” клубын багтай тоглох хуваарьтай байна. 

Тоглолтыг https://www.youtube.com/watch?v=du-CCl4_ugY хуудсаар шууд дамжуулна. 

Сануулахад,  өчигдөр манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. 

อาจเป็นรูปภาพของ ข้อความ

Энэ жилийн клубуудын Азийн аваргад, 

  • Тайланд – 3,
  • Иран – 4,
  • Казакстан – 2
  • Монгол – 1,
  • БНХАУ – 1,
  • Япон – 1,
  • Хонгконг – 1,
  • Тайвань – 1 баг, нийт 14 баг оролцож буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу