Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ. Тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдөр (2023.04.26) манай баг монголын цагаар 17:30 цагаас Казакстаны “Altay VC” клубын багтай тоглож, дөнгөж сая дууслаа. 

Харамсалтай нь манай баг 3:0 харьцаагаар ялагдал хүлээж, тоглолт өндөрлөлөө.

Тодруулбал, 

  • 1-р үе – Монгол (Хөвсгөл эрчим) 12 : 25 Казакстан (Altay)
  • 2-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 9 : 25 Казакстан (Altay)
  • 3-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 11 : 25 Казакстан (Altay) гэсэн харьцаагаар тоглолт дуусав.

Тоглолтыг https://www.youtube.com/watch?v=ewcp_lcJyu4  хуудсаар шууд дамжуулсан юм.

Сануулахад,  өчигдөр манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. Ингээд нийт хоёр хожигдолтой боллоо.

Маргаашийн тоглолтын хуваарийг энд дарж харна уу. 

May be an image of 4 people, people playing voleyball and text that says 'npas samitsu, PPTHD beger V cab CHAMPIONSHIP WOMEN'SCLUB LLEYBALL PHUC VIETNAM ALTAY Bunit FIV3 KHUVSGUL ERCHIM VC MGL) MATCH RESULT MATCH NO. 5 APRIL 26, 2023 0-3 12-25 8-25 11-25 PRELIMINARY ROUND POOL Ð ALTAY VC KAZ) JAVE :AVC ASIAN VOLLEYBALL CONFEDERATION AVCVOLLEY ASIANVOLLEYBALL'

6 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу