Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ. Тэмцээн өчигдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Манай баг маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-нд монголын цагаар 17:30 цагаас Хонгконгийн “Hip Hing” клубтай тоглоно. 

Тоглолтыг https://www.youtube.com/watch?v=du-CCl4_ugY хуудсаар шууд дамжуулна. 

Сануулахад,  манай шигшээ баг эхний тоглолтоо өчигдөр БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. Өнөөдөр Казакстаны “Altay” клубт мөн 3:0 хожигдсон. Нийт хоёр хожигдолтой явж байна.

Энэ жилийн клубуудын Азийн аваргад, 

  • Тайланд – 3,
  • Иран – 4,
  • Казакстан – 2
  • Монгол – 1,
  • БНХАУ – 1,
  • Япон – 1,
  • Хонгконг – 1,
  • Тайвань – 1 баг, нийт 14 баг оролцож буй.

Манай багтай тоглох Хонгконгийн “Hip Hing” клубын тамирчдын мэдээлэл:

No photo description available.

อาจเป็นรูปภาพของ หนึ่งคนขึ้นไป และ ข้อความ

4 САНАЛ

  1. Манай волейбол их сайжирсан. Нэг хэсэг намхан бүдүүн авгайчуул шигшээд тоглодог байж билээ. Одоо ур чадвар дээрээ анхаарч бэлтгэлээ сайн хийгээрэй. Герасимоваг дуурайх нь та нарт зохимжгүй харагдаж байна. Герасимова бол үзэсгэлэн гоо, симпатик хүүхэн.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу