Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын долоон гишүүн нэр холбогдсоноос өнгөрсөн гуравдугаар сард гурвыг нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн билээ. 

Гуравдугаар сарын 23-нд Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн бол гуравдугаар сарын 30-нд Прокурорын саналаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн юм.

Ийн гурван гишүүнээ “явуулснаар” Г.Занданшатарын парламент 73 гишүүнтэйгээр ажиллах болсон. Энэ шийдвэрийг гаргах нь парламентын хувьд хүндхэн даваа байсан ч нөгөө талаас иргэдээс оноо авах боломж болжээ. Учир нь иргэд УИХ-ын үйл ажиллагаанд өмнөх сарынхаас өндөр үнэлгээ өгч, үүнийхээ шалтгааныг “Гэмт хэрэгт шалгагдаж буй гишүүдээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн” гэж тайлбарласан байна.

Тодруулбал, “MEC” судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн дөрөвдүгээр сарын дүн гарчээ. Судалгааны дүнгээс харахад УИХ-ын үйл ажиллагааг 1-10 оноогоор үнэлэх асуулгад 3.3 оноо өгсөн байна. Энэ нь өмнөх сарынхаас 0,2 оноогоор өссөн, өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сараас хойших иргэдээс авсан хамгийн сайн үнэлгээ юм.  

Ингэж үнэлэхдээ, судалгаанд оролцсон иргэдийн 21 хувь нь “Гэмт хэрэгт шалгагдаж буй гишүүдээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн” гэж тайлбарлажээ. Харин 16 хувь нь “Байж л байгаа”, 31 хувь нь “Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 18 хувь нь “Үнийн өсөлт”, 12 хувь нь “Хэрүүл хийхээс өөр зүйл хийхгүй байна” гэжээ.

May be an image of text

 

Судалгаанаас харахад Ерөнхийлөгчийн нэр хүнд ч мөн өсжээ. 2023 оны нэгдүгээр сард түүний үйл ажиллагаанд иргэд 5,8 оноо өгч байсан бол энэ сард 5,9 оноогоор үнэлсэн байна. 

May be a graphic of ‎1 person and ‎text that says '‎еренхийлегчийн уил ажиллагааны унэлгээ 10 MEC 2023 оны 4-p cap "Τα монгол улсын еренхийлегч у.хурэлсухийн уйл ажиллагаанд унэлаэ ፀгне YY" (1-ээс 10хуртэл) 65.9 6 5.9 6.4 6.3 6.3 6.3 6.2 6 5.8 5.8 5.8 5.9 "шударга" (22%); !!!!!ااا!! унийн еселт (22%); "шийдэмгий, зоригтой" (17%); "ажилч хичээнгуй" (13%); "хэлсэндээ хурдэг" (7%) "ажлаа хийж чадахгуй байна" (33%); "хуухдийн хучирхийлэлд анхаарахгуй байна" (7%); 2022.05 2022. 06 2022. 2022. 2022.09 2022.10 2022.11 2022.12 2023.01 2023.0 2023. 2023. судалг ааны мэдээллийг улаанбаатар хот оршин суудаг сонгуулийн насны 1020 иргэнээс 2023 оны 4-p сарын 15-21-ний едруудэд квотчилсон санамсаргуй тууврийн аргачлалаар туувэрлэж утсаар цуглуулсан болно.‎'‎‎

 

Харин Л.Оюун-Эрдэнийн тухайд, Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш иргэдээс авч буй хамгийн сайн үнэлгээг буюу 6,9 оноог гуравдугаар сард авсан. Энэ үнэлгээ нь энэ сард хэвээрээ байна.

May be a graphic of 1 person and text that says '10 еренхий сайдын уйл ажиллагааны унэлгээ 1онго нихх MEC 2023 оны 4-p cap "Τα монгол улсын еренхий сайд 7.оюун- эрдэнэний уйл ажиллагаанд унэлаэ ፀгнፀ γY" 10хуртэл) 6.6 6.4 6.4 6.4 6.4 6.6 6.5 6.4 6.5 6.6 6.9 6.9 "авлигатай тэмцэж байгаа" байгаа" санаачлага "(15%): "хегжлийн банкны "хегжлийнбанкныхупгайтойтэмцаж хулгайтай байгаа"( 1%); унийн еселт (35%); дунтэй байхгуй" (20%); "попордог' 2022.05 2022.06 2022.07 2022.08 2022.09 2022.10 2022.11 2022.12 2023.01 2023.02 2023.03 2023.04 судалг ааны мэдээллийг улаанбаата хот оршин суудаг сонгуулийн насны 1020 иргэнээс 2023 оны 4-p сарын 15-21-ний едруудэд квотчилсон санамсаргуй тууврийн аргачлалаар туувэрлэж утсаар цуглуулсан болно. хунийудирдпогондажилажбойна"(7%); ажиллаж байна"'

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын нэр хүнд он гарснаас хойш өсөж байна. Нэгдүгээр сард иргэд түүнийг 1-10 оноогоор үнэлэхдээ 2.9 оноо өгч байсан бол дөрөвдүгээр сард 3.3 оноо өгчээ. 

May be an image of 1 person and text

May be an image of 10 people and text

May be a graphic of 8 people and text

/Энэхүү мэдээллийг бэлтгэхдээ “MEC” байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн судалгааг ашигласан болно. Судалгааг хийхдээ Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1,206 иргэнээс квотчилсон, санамсаргүй түүврийн аргаар цуглуулдаг аж./

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу