Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тоглолтуудыг https://www.youtube.com/watch?v=du-CCl4_ugY хуудсаар шууд дамжуулж буй.

Манай баг өнөөдөр (2023.04.27) монголын цагаар 17:30 цагаас Хонгконгийн “Hip Hing” клубтэй тоглоно. 

Тус клубын баг Азийн аваргад орохдоо дараах мэдүүлгийг өгсөн байна. Дунджаар багийн тамирчдын нас 27, өндөр нь 171 см, довтолгооны өндөр 275 см, хаалтын өндөр 267 см байна.

Тамирчдын мэдээлэлтэй танилцана уу.

No photo description available.

May be an image of blueprint and text

Сануулахад,  манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. Өчигдөр Казакстаны “Altay” клубт мөн 3:0 хожигдсон. Нийт хоёр хожигдолтой байгаа.

Харин Казакстаны баг Тайландыг 3:2 хожсон, Тайландын баг Хонгконгийг 3:0 хожсон үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу