АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын дэвшүүлсэн өрийн тааз нэмэх “Хязгаарлалт, хэмнэлт, өсөлтийн тухай” хуулийн төслийг 217 төлөөлөгч дэмжиж, 215 төлөөлөгч эсэргүүцэж, олонхын саналаар баталсан байна. Хуулийн төсөлд “одоогоор мөрдөж байгаа өрийн дээд хязгаарыг 31.4 их наяд ам.доллар байлгах тухай тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 3 сарын 31 хүртэл түр зогсоох бөгөөд энэ хугацаанд хоёр намын бүлэг өрийн таазыг дахин 1.5 их наяд доллараар нэмэгдүүлэх асуудлаар тохиролцвол хуулийн төсөлд заасан хугацааг хүчингүй болгоно” хэмээн дурджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу